0Итал улсын ерөнхий сайд Марио Монти өнөөдөр ОУ-д анх удаагаа албан ёсоор айлчлах гэж байна. Хоёр өдөр үргэлжлэх албан ёсны айлчлалынхаа үеэр италын засгийн газрын тэргүүн Москва, Сочи хотуудад очиж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, ерөнхий сайд Дмитрий Медведев нартай болон Бүх оросын болон Москвагийн тэргүүн хамба Кириллтэй уулзах юм байна. Дмитрий Медведевтэй хийх хэлэлцээрийн үеэр италын компани болон группүүдтэй шинэ хэлэлцээрт гарын үсэг зурхаар төлөвлөж байна. Хоёр улсын засгийн газрын тэргүүнүүд оролцсон орос, италын улс хоорондын өргөтгөсөн хуралдааны 8-р үе шатанд бэлтгэх, түлш эрчим хүчний болон хөрөнгө оруулалтын хүрээн дэх түншлэл, соёл, хүмүүнлэгийн яриа хэлэлцээ зэрэг асуудлууд хэлэлцэх хэргийн төлвөлгөөнд орсон гэж ОУ-ын ерөнхийлөгчийн сайт дээр мэдээлсэн байна. Үүнээс гадна талууд олон улсын болон бүс нутгийн янз бүрийн асуудлуудаар саналаа солилцох болно. Жишээ нь, еврогийн бүсийн хямрал, ЕХ болон НАТО-той ОУ-ын түншлэл, сирийн асуудал зэргийг хэлэлцэх болно.