Крымск хотын дарга Владимир Улановский болон бусад хэдэн түшмэдийг үерээс болж хүний амь эрсдсэнтэй холбогдсон хэргийн дагуу баривчилсан байна. ОУ-ын Мөрдөн байцаах хороо өнөөдөр энэ тухай мэдээллээ. Сүйрлийн аюултай үерээс болж Кубаньд 170 гаруй хүн амь насаа алдсан бөгөөд тэдний 150 гаруй нь Крымск хотын иргэд байжээ. Урьдчилсан мэдээгээр, үер болох тухай гурван цагын өмнө мэдэгдсэн боловч хотод мэдээлэл өгөх дохиололын систем ажиллаагүй байна. Амь насаа алдсан хүмүүсийн ихэнх нь гэр орноо цаг тухайд орхин явж чадаагүй настай хүмүүс, хүүхдүүд байгаа юм.