Янз бүрийн зориулалттай оросын хоёр, белорусс, канад, германийн тус бүр нэг, бүгд таван хиймэл дагуултай “Союз-ФГ” пуужин тээгч Казахстан улсын Байконурын сансарын буудлаас хөөрсөн байна. ОУ-д бүтээсэн “Канопус” аппарат цаг уурчид болон газар зүйчидэд мэдээлэл дамжуулах ба түймэр болон бусад байгалын гамшгийн голомтыг хайх болно. Оросын өөр нэг мини-хиймэл дагуул аппарат нь далай тэнгисийн гадаргууг судлах юм байна. Пуужин тээгчийн үе шатны хэсгүүд нь хаана унах газрын талаарх улс хоорондын хэлэлцээр ОУ, Казах улсын хооронд байхгүйгээс болж хөөргөлтийг нэг бус удаа хойшлуулж байсан юм. Гэхдээ л Казахстаны хойд нутаг дээгүүр нисэх маршруттай гурван пуужин тээгчийг энэ жил хөөргөхөөр хоёр улсын сансар судлалын байгууллагууд зөвшилцсөн байна.