ОУ-д хаврын улс төрийн улирал өндөрлөлөө. Парламентын депутатууд амрахаар явлаа. ДХБ-д элсэх ОУ-ын олон жилийн түүхэн үйл явдал өндөрлөлөө. “Энэ нэр төртэй худалдааны клубт” нэгдэх тухай баримт бичгийг батлахыг ихэнх сенатчид дэмжсэн бөгөөд гурван хүн эсрэг санал өгсөн ба түдгэлзсэн хүн байгаагүй байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 7-р сарын 21-ны бямба гаригт энэ хуулинд гарын үсэг зурлаа. Ингээд 30 хоногийн дараа ОУ энэ байгууллагын ажиглагчийн статусаа бүрэн эрхт гишүүний статусаар сольж 156 дахь гишүүн нь болно. Одоо тун удахгүй гадаадын бараанууд оросын зах зээлд, оросын бараа гадаадын зах зээлд гаргахад тун хялбар болно. Парламентын дээд танхим төгсгөлийн хуралдаанаараа арилжааны бус байгууллагуудын \АББ\ тухай хуулийн хувь заяаг шийдлээ. Энэ нь нийгэмд хүчтэй мэтгэлцээн үүсгэлээ.

Гадаадаас санхүүжүүлэлт авч байгаа арилжааны бус байгууллагууд одоо “гадаадын агент” гэсэн статустай боллоо. Хэрвээ жирийн арилжааны бус байгууллагууд санхүүгийн үйл ажиллагаагаа жилд нэг удаа тайлагнадаг бол гаддаадын санхүүжилттэй байгууллага жилд хоёр удаа тайлагнах юм байна. Түүнийг тусгай реестрт бүртгэх ба жилд нэг удаа аудитын шалгалтанд орох юм байна. Түүнээс гадна тус байгууллага ОНХМХ-үүдэд өөрсдийн материалыг нийтлүүлэхдээ гадаадын ивээн тэтгэгчээ заавал мэдээлэх ёстой. Гэхдээ хориглох тухай асуудал энд яриагүй байна. АББ-уудын үйл ажиллагааг хэн ч хязгаарлахгүй гэж сенатчид онцлон тэмдэглэсэн байна. АББ-уудын тухай хуулинд олон улсын туршлагыг тэр дундаа америк, европын хуулинуудаас хуулж авсан зүйлүүд бий гэж Холбооны зөвлөлийн нэгдүгээр дэд дарга Александр Трошин тайлбарлаж байна.

Энэ хуулийг эсэргүүцэж байгаа шүүмжлэгчид гайхал төрүүлж байна. Үнэн чанартаа энд шинэ зүйл бараг байхгүй. Дэлхийн хөгжингүй ардчилсан ихэнх улсуудад үйлчилж байгаа дэлхийн стандартад бид өөрийн хуулиа ойртуулж байгаа юм. Харин бид энэ асуудлаар Америк тивийг нээж байгаа биш АНУ-ыг л гүйцхийг оролдож байгаа юм гэж тэр ярилаа.

Бүх нууц зүйлийг ил болгох нь энэ хуулийн гол зорилго юм. Өнөөдөр ОУ-ын улс төрийн амьдралд идэвхитэй оролцож байгаа олон АББ-ууд гадаадаас санхүүжилт авдаг ба гадаад улсын ашиг сонирхолыг хамгаалж байгаа юм. Харин амьдрал дээр болохоор энэ тухай дуугүй өнгөрдөг юм. Хуулийг батлахдаа парламентын гишүүд хууль хамгаалагчдын олон санал хүсэлтийг харгалзан үзсэн байна. Парламентын дээд танхимын Үндсэн хууль болон иргэний нийгэмийн хөгжлийн хорооны дарга Андрей Клишас ингэж ярьж байна.

Шинжлэх ухаан, дүрслэх урлаг, соёл, эрүүлийг хамгаалах, нийгмийн дэмжлэг ба иргэдийн болон тахир дутуу хүмүүсийн хамгаалалт, эх ба хүүхдийн хамгаалалт, биен тамир, спорт, амьтны болон ургамалын аймгийн хамгаалалт, өглөгийн үйл ажиллагаа зэрэг нь улс төрийн үйл ажиллагаанд хамрагдах ёсгүй. Эдгээр нь энэ хуулийн үйл ажилагааны хүрээнээс хасагдсан. Үүнээс гадна шашны байгууллагууд, улсын нэгдэл болон компаниуд, төсвийн байгууллагууд, худалдаа аж үйлдвэрийн танхимууд “гадаадын агент” гэсэн статустай АББ-уудад хамаарахгүй гэж тэр ярилаа.

Интернет-сайтуудын хар цэсийг бий болгох тухай хууль бол шуугиан тарьсан баримт бичиг байсан юм. Энэ хуулийг сенатчид бас л санал нэгтэй баталсан юм. Эрх зүйн эсрэг болон хүүхдийн эрүүл мэнд, амь нас, хөгжил, амьдралд аюултай мэдээллийг тарааж байгаа сайтуудын үйл ажиллагааг таслан зогсооход энэ хууль чиглэгдсэн гэж сенатч Людмила Нарусова ярьж байна.

Энэ хатуу хуулинд гурван төрлийн мэдээлэл л орж байгаа юм. Насад хүрээгүй хүүхдүүдийн порно кино, насанд хүрээгүй хүүхдүүдийг ашигласан порно бүтээгдхүүн, мансууруулах бодис хийх болон худалдах газрыг заах болон дэлгэрүүлэх тухай, өөрийгөө егүүтгэх тухай мэдээлэл зэрэг үүнд багтаж байгаа. Хориглосон интернет сайтуудын бүртгэлийг дагаад “хар цэс” байдаг нь дэлхийн практик ажиллагаа юм. Тогтвортой ардчилалтай бүх улс оронд ийм хар цэс байдаг юм. АНУ, Их Британи, Канад, Франц, Герман зэрэг улсууд 2005 оноос ийм цэсийг ашиглаж байна. Бид энэ асуудал дээр анхных нь бишээ гэж тэр ярилаа.

Хүнийг гүтгэн гүжирдэхийн эсрэг хуулийг чангатгах тухай асуудал оросын нийгэмд сүүлийн үед онцгой сонирхол татаж байлаа. Гүжир гүтгэлэгийн төлөө хэнийг ч шоронд хорихгүй, гэхдээ торгуулийн хэмжээг эрс нэмэгдүүлнэ. Гүтгэгчийн хамгийн бүдүүлэг ажиллгааны төлөө 5 сая рубль буюу 150 мянга гаруй долларын торгууль ногдуулна. Худалч, гүтгэгч нөхрийг 480 цаг албадан ажиллуулах шийтгэл бас ногдуулах болсон байна.