Осолд орсон Фукусима-1 АЦС-ийн ажилтнууд радиацийн хордлогын жинхэнэ түвшингийн талаарх мэдээг нууцлах даалгавар авсан тухай ОНХМХ-үүдэд гарсан мэдээллийг Япон улсын төр засаг мөрдөн шалгаж байна. Техникийн аюулгүй байдлыг санаатайгаар зөрчиж байгаа тухай мэдээллийг японы Асаши Шимбун сонин бямба гаригт нийтэлсэн юм. АЦС-ийн хор уршгийг арилгаж байгаа ажилчдын хувийн дозиметрийг хамгаалалтын тугалган дэлгэцээр бүрхүүлхийг Буилд-Ап компанийн удирдлага тулган шаардсан байна гэж тус сонин сэтгүүлчдийн олж авсан аудио бичлэгээс иш татан бичсэн байна. Өнгөрсөн жилийн 3-р сард болсон хүчтэй газар хөдлөлт болон түүнээс үүсэн цунамигаас болж “Фукусима-1” АЦС-ийн хөргөх систем ажилгүй болсон юм. Их хэмжээний цацраг идэвхт бодис агаарт болон далайн усанд алдагдсан юм. Энэ ослын уршгийг бүрэн арилгах болон реакторуудыг сэлбэн засахад 40 жил шаардлагатай юм.