АНУ-ын ТЦХ-ний Ф-16 сөнөөгч онгоц Япон улсын хойд нутгийн Хоккайдо арлын ойролцоо унасан байна. Японы хууль сахиулах байгууллагынхан энэ тухай мэдээлжээ. Болсон явдлын учир шалтгаан болон хүн хэлмэгдсэн эсэх талаар мэдээлээгүй байна. Хоккайдо арлын зүүн хойд нутагт байдаг Немуро хотоос холгүй далайд энэ онгоц унасан байна. Энэ сөнөөгч онгоц Японы хойд нутагт байрлаж байгаа АНУ-ын цэргийн баазуудын нэгэнд харьяалагдаж байсан байж магадгүй.