Нөхөн төлбөрийн 10 мянган рублийг Краснодарын хязгаарын усны үерт нэрвэгдсэн 42 мянган хүн өчигдөр авсан байна. Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны сайд Максим Топилин энэ тухай мэдээлсэн байна. 16 мянга гаруй хүн 150 мянган рубль авсан гэж тэр хэлжээ. Амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүлд төлөх 2 сая рублийн нөхөн төлбөрийг өгч дуусаж байна. Холбооны болон хязгаарын төсвөөс нөхөн төлбөрт зориулж 2 тэрбум рубль гаргаад байна гэж сайд тэмдэглэсэн байна. 7-р сарын 7-нд орсон усархаг борооны үерийн ус Геленжик, Крымск, Новороссийск хотууд болон Краснодарын хязгаарын хэд хэдэн тосгоныг усанд живүүлсэн юм. Крымск хот хамгийн их нэрвэгдсэн юм. 170 гаруй хүн амь насаа алдсан гэж Орос улсын ОБЯ мэдээлсэн юм.