“Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээнээс 1994 оны 4-р сарын 15-нд баталсан гэрээнд ОХУ нэгдэх тухай протоколыг батлах тухай” холбооны хуулинд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурсан гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. Төрийн Дум энэ хуулийг 7-р сарын 10-нд баталсан ба Холбооны зөвлөл 2012 оны 7-р сарын 18-нд сайшаасан байна. Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээнд ОХУ нэгдэж байгаа тухай протокол нь ОУ ДХБ-д гишүүнээр элсэж байгааг бүртгэж авч байна гэсэн үг юм. ДХБ-д гишүүнээр элсхийн тулд Москва 18 жилийн турш хэлэлцээр хийсэн юм.