Сирийн арми босогчдын эсрэг томоохон хэмжээний ажиллагаа эхлүүлээд байна. Телевизийн “Аль-Арабай” сувгийн уламжилж байгаагаар, баасан гаригт Дамаскаас зүүн-хойд хэсэгт орших Алеппо хотод засгийн газрын цэргүүд болон сөрөг хүчнийхний хооронд мөргөлдөөн болжээ. Өмнө нь тус улсын эрх баригчид сөрг хүчнийнхний зарим хэсгүүд нэтирэн орсон нийслэл хотын нилээд хэдэн дүүргүүдэд хяналтаа сэргээсэн . Бүхэлдээ албан ёсны Дамаскийн мэдээллэж буйгаар, байдал тогвортой болж байна. Одоо байлдаан гарч байсан газруудад эрх баригчид хүн амд ус тараах ажлыг зохион явуулж байна. Лалын рамадан сарын мацаг эхлэдэх шөнийн цагаар талхны газрууд ажиллах юм.