АНУ ын ерөнхийлөгч Барак Обама Денверийн орчим, Колорадо мужид “Харанхуй рыцарь” Бэтмений тухай шинэ киноны нээлтийн үеэр алуучин маньчкийн гарт буудагдаж амиа алдсан үзэгчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж таван өдрийн гашуудал зарлажээ. Тодорхой тоо баримтаар эмгэнэлт явдлын улмаас 59 хүн шархаджээ, ихэнхи хүмүүсийн биеийн байдал туйлын хүнд байгаа аж. 12 хүн алагдсан . Буудлага баасан гаригт Дэнверээс холгүй хотын Аврора кинотеатрт болжээ. Тус хотын полицын тэргүүний сэтгүүлчдэд хийсэн мэдээллээр, тус хотын их сургуулийн аспирант 24 настай Жеймс Холмс нь Бэтмений тухай шинэ киноны нээлтийн үеэр үзэгчдийн танхимд орж хоёр баллан нулимс асгаруулагч хий цацан, буудаж гарчээ. Үүний дараа тэр шууд бууж өгчээ. Полицынхны үзэж байгаагаар, Жеймс Холмс нь ямарч террорист бүлгэмүүдтэй холбоогүй, өмнө нь ч хэрэгт түвэгт татагдаж байгаагүй аж. Полицынхны өгүүлснээр, тэрбээр кинотеатрт Бэтмений эсрэг нэг баатаруудын нэг Жокерын дүрээр ирсэн гэжээ. Аврора кино театрт ирж, хүмүүс рүү буудсан түүнийг зарим хүмүүс сэтгэл мэдрэлийн өвчтэй гэж үзэж байна. Түүний хэргээр анхны шүүх хурал ирэх даваа гаригт болно. Бэтмений тухай киноны найруулагч Кристофер Нолан эмгэнэлт явдлыг “байж болошгүй зэрлэг явдал” гэж нэрлэснийг Рейтер агентлаг улажижээ.