Сирийн байдал улам бүр хурцадсаар байна. Засгийн газрын цэргүүдийн босогчитой хийх тулалдаанууд одоо бүр Дамаскийн нутаг дээр болж байна. Үүний улмаас лхагва гаригт тус улсын Үндэсний аюулгүй байдлын албаны байрны гадаа сөрөг хүчнийхний зохион байгуулсан дэлбэрэлтэнд нилээд хэдэн өндөр албан тушаалтанууд амь үрэгдсэний дотор тус улсын БХЯ сайд болон түүний орлогч байсан . Энэ тохиолдолд НҮБ- ын АЗ –ийн дэмжлэг хайхын хэрэггүй. Тэнд урьдын адил Сирийн асуудлаар Орос, Хятад, АНУ болон Европын орнуудад нийцэх тийм тогтоолын төслийг батлах гээд болж өгөхгүй л байна. Үүнтэй холбогдуулан Вашингтон нь Израильтай тус улсад эмх замбараагүй явдал гарах тохиолдолд сирийн химийн зэвсэгийн нөөцийг хаагдуулах тухай яриа хэлэлцээрийг эхлээд байна.

Өнөөдөр улс төрчдийг түгшээж байгаа нэгдүгээр асуудал бол сирийн байдлыг намжаахтай холбоотой асуудал, тус улсад химийн зэвсэг байна уу, үгүй юу. Түүнийг яаж хаагдуулж болох вэ. Хэрэв тэр зэвсэг нь босогчдын гарт орвол гэмээн тэд түүнийг хэрэглэхийг хүснэ. Тэр цагт Сирийн ард түмэн болон зэргэлдээ орнууд нэрвэгдэнэ. Чухамдаа бараг бүх дэлхий заналхийлэлд орж мэдэх юм гэж оросын шинжээч Вениамин Попов ийн ярьж байна: «Хүчирхийллийг нэмэгдүүлэх нь үр дүнгүй, эцсийн дүнд хамгийн гунгтай уршигт хүргэнэ. Энд Кофи Аннаны бүрэн эрхийг үргэлжлүүлэх хийгээд сөрөг хүчнийхэн болон засгийн эрх баригчдын хооронд яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийг Орос улс уйгагуй шаардаж байгаагийн цаад санааг тодорхой ойлгох ёстой юм. Хүчирхийллийг нэмэгдүүлэх гэдэг бол аймшигтай уршигтай. Хэрэв химийн зэвсэг булаагдах бол “Аль-Каида”гийн гарт орно. Тэгээд хамгийн түрүүнд хэний эсрэг тэд чиглүүлэхэв гэвэл, АНУ юм уу, Израиль. Тиймээс түймрийг аль болох түргэн унтраах шаардлагатай юм» гэж хэллээ.

Сирид хамгийн хэцүү нь юунд байна вэ гэвэл, Башар Асадын дэглэмийг сөнөөх тохиолдолд түүний энэ суудлыг эзлэх хүн үгүй юм. Тэгээд ч тодорхой зохион байгууллаттай хүч ч алга. Тус улсыг эмх замбараагүй байдал болон зэвсэгт мөргөлдөөнүүд нөмрөх нь гарцаагүй байж мэдэх юм шүү гэж оросын дорно-дахины судлаач Георгий Мирский ряьж байна: «Засгийн эрхэнд “Мусульманы ахан дүүс” юм уу, магадгүй “Аль-Каида” ч гарч болох юм. Ийм тохиолдолд химийн зэсвэг үнэхээр байдаг бол АНУ болон Израилаас гадна бусад орнууд ч түгшүүр дэлдэх нь зөв.Тэр нь хаашаа чиглэгдэх бол? Тэгээд ч энэ нь ойлгомжтой. Тиймээс л америкчууд болон израильчууд Башар Асад өөрийн химийн зэвсгээ чухам хаана төвлөрүүлсэнийг мэдэж авч, улмаар террористуудын гарт оруулахгуй тулд тэнд тусгай хүчнүүдийн десант буулгаж, хаахаар оролдож буй юм. Гэтэл нөгөөтэйгүүр, энэхүү ажиллагаа нь цэргийн байх ёстой бөгөөд гадны оронд болох ёстой юм» гэж хэлсэн.

Сирийн байдал улам хурцадмал байсаар байгаа нь Дамаскаас НҮБ- ын АЗ -ийн шийдвэрийг хүлээлгүй НҮБ- ын ажиглагчдын тэргүүн хошууч-генерал Роберт Муд нисч явсан баримт гэрчилж байна. Тэрбээр явахын өмнө хийсэн мэдэгдэлдээ, хүчирхийллийг зогсоож, улс төрийн яриа хэлэлцээг эхлүүлсэний дараа ажиглагчдын бүрэн эрхийг сэргээх нь үр дүнгээ өгнө гэжээ.