Пүрэв гаригийн орой Бээжингийн метронд аюулгүй байдлын байцаагч эмэгтэйг барьццанд авсан нэгэн эрэгтэй хүнийг полицынхан буудан хороожээ. Энэ тухай “Чайна дейли” сонинд бичжээ. Уг явдал нь бээжингийн метроны 10 дахь шугамын Хуцзялоу станцад болжээ. Станц дээр дуудлагаар ирсэн полицынхан гэмтнийг бууджээ. Барьцаалагдсан эмэгтэй аврагдаж, харин уг хэргийг мөрдөн байцаах ажил явагдаж байна.