Ирак-сирийн хил дээр дэлбэрэлтүүд гарч, автоматаар буудалцаан болж байна. Энэ тухай Рейтер агентлаг уламжилжээ. Тулалдаан өмнө нь сирийн срөг хүчнийхний дайчдад эзлэгдээд байсан хилийн эргүүлийн Абу-Камаль боомтоос эхэлжээ. Гэрчүүдийн мэдээллэж байгаагаар, босогчид сирийн ихэнхи хилийн боомтуудыг галдан шатаасан аж. Үүний дараа иракийн цэргийнхэн тус улсын Сири улстай хиллэдэг гол дамжин өнгөрөх боомтыг бетондож хаажээ