Орос улсын Татарстаны лалын шашны тэргүүн болон түүний амь насанд халдсан хэргээр тав дахь сэжигтэнийг саатуулаад байна. Тэр бол 36 настай Узбекистаны иргэн юм. Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар, тэр пүрэв гаригт шашны тэргүүн Илдус Файзовагийн автомашины араас дэлбэрэлт гартал дагасан аж. Мөн өдөр тус улсын шашны удирдах газрын нэгэн өндөр албан тушаалтан Валиула Якупов өөрийн амьдардаг байрын дэргэд буудуулан нас барсан байв. Баасан гаригт Казаньд хоёр халдлагын хэргээр дөрвөн сэжигтэнийг саатуулжээ. Мөрдөн байцаагчид хоёр гол хувилбарыг шалгаж байна. Энэ нь исламын радикал урсгалынхантай мөргөлдөөн болон Мекка руу хаджид явуулах сүсэгтэнүүдийг явуулахад зориулагдсан мөнгөний хяналтын төлөөх тэмцэл байсан байж болзошгүй.