”Оросын дуу хоолой”радио хөгжмийн хөтөлбөрөө оросын эстрадын залуу дуучдад зориулж байна. Өнөөдөр та бүхнийг залуу дуучин Максимтай танилцуулах болно. Дуучин эмэгтгэйн жинхэн нэр Марина Максимова. Түүний уран бүтээл Татарстаны нийслэл Казань хотын нэгэн сургуулийн сурагч байх үеэс эхэлсэн. Гэхдээ жинхэн оргилдоо Москвад хүрсэн. Одоо түүнийг оросын хамгийн алдартай, амжилттай дуучдын тоонд нэрлэдэг юм.

Тэр оросын олон сайхан дуучдыг төрүүлсэн “Фабрика звёзд” мэтийн телевизийн нэртэй төслүүдэд оролцож байгаагүй, түүнд нэртэй продюссер ч байсангүй. Максимыг өөрийгөө хэн гэдгээ харуулахаас өмнө түүнийг хэн ч сонсож байсангүй.

Хөгжмөөр хичээллэх сонирхол түүнд бүр бага байхад нь бий болжээ. Бяцхан охин хөгжмийн сургуулийн төгөлдөр хуурын ангид хичээллэхийн зэрэгцээ дууны хичээлд дуртай явж байв. 14 наснаасаа залуучуудад зориулсан төрөл бүрийн хөгжмийн уралдаануудад оролцох болсон. Тэр үед Марина өөринйхөө анхны шүлгийг бичиж эхэлжээ. Хөгжим сонирхохын зэрэгцээ каратэгээр хичээллэж, ахынхаа нэгэн адил гитар хөгжмийг сонирхож байв.

Москвад түүний карьер сүрхий өссөн юм. Дуу бичлэгийн алдартай “Gala Records” компанитай байгуулсаныхаа дараа дуучин бүсгүй анхныхаа цомгийг бэлтгэн гаргасан. Максимын анхны дуу “Бэрх нас” гэдэг дуугаар тэр цомгоо нэрлэсэн .

 Өнөөдөр дуучин бүсгүй уран бүтээлийнхээ гурван цомгийг гаргаад байна. Эдгээр нь мэдээжийн хэрэг бүгд худалдааны лидер болсон юм. Максимын дуунууд олон кинонд оржээ. Ийм дуунуудын нэг болох “Мастеруудын ном” үлгэрийн киноны “Зам” гэдэг дууг одоо та бүхэнд сонсгоё. Ингээд Максим дуулж байна.