Оросын зохион бутээгчид саад тотгорыг тойрох боломж нисэгчгүй аппаратад олгох шинэ системийг зохион бүтээжээ. «Туяа»(Луч) зохион бутээгчдийн товчооны мэргэжилтнууд орон зайд чиг баримжаагаа олоход туслах техникийн хараа гэгчээр нисэгчгүй аппаратыг тоноглов.

Ийн хараатай нисэгчгүй багаж томоохон саад, жижиг объектийг «хараж», нисэгчгүй аппаратад ямар аюул тулгарсныг тогтооно. «Луч» зохион бүтээгчдийн товчоонд зохион бүтээсэн хосгуй цахим төхөөрөг ийн боломжтой болгосон гэж үйлдвэрийн дэд ерөнхий зохион бүтээгч Өгвгөний Андриевский «ОДХ» радиод мэдээлээд: «Бид цахим төхөөргийг нисдэг аппаратад байрлуулж, хосгуй боломжтой болсон. Энэ нь ялангуяа намхан нислэг хийх болон өндөр барилга байгууламжийг тойрох үеэр нэн чухал. Газрын зургийн зүйн лавтай мэдээлэл байхгуй үед нисдэг аппарат байшинг тойрч,саадыг меөргэж сөнэж мэднэ» гэв.

Эдүгээ техникийн хараа гэгч системийг «Луч» зохион бутээгчдийн товчоонд зохион бүтээсэн «Воздухоплаватель» нисэгчгүй аппаратад байрлуулсан тухай Андриевский «ОДХ» радиод мэдээлэв. Түүнийг өөр нисдэг аппаратад ч хэрэглэж болно. Энэ нь цахим төхөөрөг, гэрэл зургийн камер дотор нь хийсэн жижиг хайрцаг юм. Мэдээллийг дурс бичлэгийг боловсруулах тусгай төхөөрөгт уламжлана гэж мэргэжилтэн хэлээд: «Нисдэг аппаратын навигацийн системиэс мэдээллийг бас тийшээ дамжуулдаг. Мэдээллийг боловсруулаад тусгай сувгаар газар дээрх удирдах газарт уламжилж байна. Ажлын дэглэмээс шалтгаалан манёврлах шийдвэр гаргана» гэв.

Энэ нь дэлхийн хосгуй систем гэж зохион бутээгчид онцлов. Хүчний байгууллагын захиалгаар цогцолборыг зохион бутээжээ. Нисэгчгүй багажийн 30 км зайтай нислэг бараг хоёр цаг үргэжлэнэ. Мөн систем нисэгчгүй аппарат хэрэглэдэг янз бурийн албанд туслана гэж Евгений Андриевский хэлээд: «Түүнийг газар нутгийн цахим газрын зураг байхгуй онцгой байдалд буюу лавтай тод газрын зураг угуй нөхцөлд хэрэглэнэ. Өр нь газрын зураг зүйн мэдээлэл маш түргэн хуучирдаг. Энэ нь ДХЯ-ны шугамаар хийх ажил юм. Өндөр байшингуу нэлээд түргэн сүндэрлэн босч байгаа хотуудын дээгүүр нислэг хийх үеэр мөн системийг хэрэглэнэ» гэж хэлсэн.

Нисэгчгүй нисэх онгоц бол робот юм. Зорилтыг биелүүлэх мэдрэмж сайтай төхөөрөг туунд шаардагдана. Евгений Андриевскийн хэлснээр саад тотгорыг тойрох системийг амжилттай туршсан байна.