Шри Ланкад шүүгч болон өмгөөлөгч нар шүүх хуралд хэрэг шүүхээс татгалжээ. Тэд гүйцэтгэх засгийг шүүхийн ажиллагаанд хөндлөнгөөс холилдон орж байна гэж үзжээ. Үүний шалтгаан нь тус улсын баруун-хойд хэсгийн Маннар хотод болсон саяхны нэг явдал болжээ. Хуульчдын үзэж байгаагаар, сайд шүүгчийг заналхийлсэн аж. Үнэнийг тогтоогч загасчны хоёр артелийн хөрөнгийн маргааныг шүүж байжээ. Үүний дүнд католик шашинтны талд ашигтай шийдвэр гарчээ. Лхагва гаригт уг шийдвэрт сэтгэл дундуур үлдэсэн лалын шашинтнууд шүүгч рүү дайрах ородлого хийсний улмаас полиц нулимс асгаруулагч хий хэрэглэж, шүүхийн ажилтануудыг өөр газар нүүлгэн шилжүүлсэн тухай Би-Би-СИ уламжилжээ.