БНАСАУ ын удирдагч Ким Чен Ын эдийн засгийн шинэчлэлийг эхлэх төлөвтэй байгаа тухай баасан гаригт британы “Гардиан” сонин уламжлав. Хэвлэлийн мэдээлснээр, юуны өмнө Солонгосын ардын армийн удирдлагын гараас эдийн засгийг зохицуулалтын шилжүүлэлтийг хийж магадгүй байна. Энэхүү дүгнэлтийг саяхны өдрийн тус улсын ерөнхий штабын дарга Ли Ён Хогийн гэнэтийн огцролтыг үндэслэн шинжээчид хийж байна. Ли Ён Хо нь “сонгун” буюу Солонгосын ардын армийг солонгосын ард түмний бүхий л салбарт нэгдүгээр зэргийн үүрэг гүйцэтгэх бодлогыг дэмжигчдийн нэг юм. Саяхан түүнийг өвчний улмаас энэ албан тушаалаас нь өөрчилсөн. Бээжин болон Пхеньянд эх сурвалжуудтай “Гардианы” үзэж байгаагаар БНАСАУ –д тус улсын эдийн засгийг дэлхийг жишигт шилжүүлэхэд зориулагдсан хөтөлбөрийг боловсруулах тусгай яам байгуулдагжээ. Нөгөөтэйгүүр, төлөвлөж байгаа шинэчлэлүүд нь ямар хугацаанд хийгдэх нь одоогоор тодорхойгүй байна.