НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун олон улсын хамтын ниймгэмлэгийг Лондонгийн Олимпийн тоглолтуудын үеэр “олимпийн эвлэрэл” мөрдөхийг уриалжээ. “Ирэх хэдэн хоногийн туршид Олимпийн болон Паралимпийн тоглолтуудын бамбар нь нь эрх тайвны дүүжин болог”гэж тус байгууллагын хэвлэлийн албанаас тараасан мэдэгдэлд дурджээ. Пан Ги Мун цааш дурдахдаа, биеийн тамирын тоглолтуудын үед эвлэрэл байгуулах ариун уламжлал нь эрт дээр үеэс үүдэлтэй юм. Манай эринээс VIII зуун жилийн өмнө эртний Грекэд гарсан энэхүү уламжлал нь тамирчдад болгоомжлолгүйгээр уралдаант байрандаа хүрч ирэх, дараа нь гэртээ харих боломж олгож ирсэн юм. 1992 онд энэхүү уламжлалыг Олон улсын Олимпийн хороо сэргээж, түүнээс хойш нэг жилийн дараа НҮБ ын Ерөнхий Ассамблей дэмжсэн. 30 дахь Олимпийн тоглолтууд нь 7-рс арын 27-с 8 –р сарын 12 -н хүртэл, Паралимпийн тоглолтууд нь 2012 оны 8-р сарын 29 – 9-р сарын 9 хүртэл зохиогдох юм.