ОХУ ын ДХЯ Бургасын онгоцны буудалд гарсан халдлагыг мөрдөх ажилд нь болгарын мэргэжил нэгтэнүүддээ туслахад бэлэн байна. Софи хотод улсад ажлын айлчлал хийж байгаа дэд сайд Игорь Зубовын ярьж байгаагаар, Москва гэмт хэргийг илрүүлэхэд болон терроризм, экстремизмтэй тэмцэхэд хамтран ажиллахад бэлэн байна. Орос улс өмнө нь туршлагаа солилцож, эх орныхоо техникийн хэрэгсэлүүдийг үзүүлэн таниулах болон мэргэжилтэнүүдийг бэлтгэх санал тавьж байсан юм. Болгарын талын мэдэгдэж байгаагаар, шаардлагатай үед тусламж авахад бэлэн байх болно. 7-р сарын 18 нд Бургаст жуулчдын автобус дэлбэрсэний улмаас 8 хүн нас алагдаж, 30 гаруй хүн шархаджээ. Полицын үзэж байгаагаар халдлагыг гүйцэтгэгч нь Шведын иргэн Мехти Гезали байжээ.