“Алтаргана-2012” буриад зоны олон улсын наадам өнөөдөр Забайкальскд /Сибирь/ ажлаа эхэллээ. Наадам нь анх Монгол улсад 90-ээд оны эхэн үед зохиогдсон . Харин 2002 оноос Орос улсад явагдах болсон . Ардын урлагийн нэртэй уралдаант тэмцээнээс 5 мянга гаруй оролцогчидтой томоохон хэмжээний угсаатны наадам болж хувирчээ. Түүнчлэн, наадмын хөтөлбөрт биеийн тамир спортын төрлүүд болон уран сайхны үзэсгэлэнгүүд зохиогдох юм. Дэлхийд 500 орчим мянган буриад хүн амьдардагийн ихэнхи хэсэг нь Монгол улсад аж төрж байна.