Япон улс H-IIB нисэгчгүй пуужин тээгчийг “Конотори” ачааны хөлгийн хамт бямба гаригт Танэгасима сансрын буудлаас хөөргөв. Хөлөг Олон улсын сансрын станц руу явжээ. Хөлгийн бүхээгт хүнсний зүйл, хувцас болон тойрог замд хийх шинжилгээ судалгаа явуулахад зориулагдсан төхөрөөмжүүд байна. Хөлөг 7-р сарын 27 нд Олон улсын сансрын станцад очихоор төлөвлөжээ. 9-р сарын 7 нд хөлөг нь станцын хогийг ачиж агаарын нягт давхаргаанд шатах ёстой юм.Олон улсын сансрын станцын хөлгийн бүрэлдэхүүнд Япон улсын сансрын нисгэгч Акихидо Хосиде ажиллаж байна.