БНХАУ –ын зүүн хэсэгт 4,9 баллтай газар хөдөлсөн тухай орон нутгийн ХМХ мэдээлжээ. Баасан гаригт Янчжоу тойргийн Цзянсу тосгонд орон нутгийн цагаар 20:21 минутад 4,9 баллтай газар хөдөлсөнийг тогтоожээ. Газар хөдлөлтийн голомт газрын гүний 5 метрт байжээ. Сина мэдээний порталын уламжилж байгаагаар, одоогийн байдлаар Баоин хотын тойрогт дөрвөн хүн шархадсан тухай тодорхой болоод байна. Нас барсан хүмүүсийн тухай мэдээ ирээгүй аж. Барилга байгууламжуудад янз бүрийн гэмтэл согог гарсныг тогтоогоод байна. Сейсмологичдын үзэж байгаагаар, үндсэн газар хөдлөлтийн дараа 50 удаа чичиргээ гарчээ. Одоогийн газар хөдлөлт нь сүүлийн 20 жил Янчжоу дүүрэгт гарсан хамгийн хүчтэй газар хөдлөлт аж.