Орос улс Саран дээр буух жолоодлоготой хөлөг онгоц боловсруулах ажилдаа ороод байна. Туршилтын нислэгүүдийг 2015 оноос эхлэх аж. Үүний зэрэгцээ оросын эрдэмтэд Саран дээр буух болон тэндээс хөөрөх, тойргийн замуудын хооронд чирэх, тойргийн замын төхөөрөмжүүдэд техникийн үзлэг хийхэд зориулагдсан хөлөгийг бүтээхийг хүсч байна.

Сарыг судлан шинжлэх санаа эрт дээрээс Оросын мэргэн ухантнуудыг эзэмдэж байсан билээ. “Роскосмос” Дэлхийн тойрог замын хөгжлийн 2020 он хүртэл болон түүнээс цааш хугацааны стратегийг боловсруулж байна. Орос улс зохих ёсны санхүүжилтийн дүнд ирээдүйд манай гаригийн цорын ганц хиймэл дагуулын станц дээр бааз барьж байгуулж чадна гэж “Новости космонавтики” сэтгүүлийн ерөнхий нарийн бичгийн дарга Игорь Маринин ярьлаа.

Одоо Саран дээр нилээд хангалттай усны нөөц илрүүлээд байна. Энэ нь Сарыг эзэмшихэд тийш ус зөөхийн хэрэггүй боллоо. Ингээд түлшний бүтцэнд ордог эрчим хүч, агаар болон бусад химийн олон бодисуудыг шууд л Саран дээрээс авч болох юм. Иймээс өнөөдөр 70-аад онд үзэж байснаас Сарыг эзэмших нь нилээд хямд төсөр болж байна. Сансар судлал нь бүхий л шинжлэх ухаануудын, манай улсын бүх техникийн чиргүүл болж байна.

Оросын сансар судлалын судалгаа шинжилгээ нь энэ салбарын хамтарсан байгууллагуудын дүнд сайн түлхэц авч мэдэх юм. Өмнө нь Роскосмосын төлөөлөгчид хийсэн мэдэгдэлдээ, европын болон америкийн мэргэжил нэгтэнүүдтэйгээ яриа хэлэлцээр хийж байгаа гэсэн. Гэхдээ Энэтхэг болон Хятадын түншүүдтэй хамтарсан төслүүд нь амжилтанд хүргэх илүү боломжтой гэдэгт “Авиапанорама” сэтгүүлийн редактор итгэлтэй байна. Оросын пуужингийн болон сансрын аж үйлдвэрийг Энэтхэг, Хятадтай хамтран ажиллах сайхан ирээдүй хүлээж буй юм. Түүнчлэн, одоо машин үйлдвэрлэгчдийн ажиллаж байгаа сансрын ирээдүйтэй тээврийн системийг байгуулах тухай сансрын хөтөлбөр байна.

Дэлхийд хамгийн ойр гариг бол Сар бөгөд хамгийн сайн судлагдаад байгаа гариг. 1967 онд дэлхийн иргэд засгийн газрын түвшинд сансрын орон зайг улс орнууд үйл ажиллагаандаа ашиглах тухай болон судалгаа шинжилгээ явуулах гэрээнд гарын үсэг зурсан юм. Энэхүү гэрээний дагуу манай гаригийн хэн ч байсан гариг болон хиймэл гаригуудын газар нутгийг өөртөө ашиглаж чадахгуй. Тиймээс Саран дээр цөмийн зэвсгийн туршилт явуулж болохгуй болон цэргийн бааз байгуулж эс болно. Учир иймээс ирээдүйд Сар нь сансрын объект байхаас гадна Нарны аймгийн гаригуудад дайн дажингүй амьдарч болох цорын ганц тэнгэрийн биет байх нь.