НҮБ-д суугаа өрнөдийн дипломат ажилтнууд Сирийн асуудлаар сайтар бодоогуй тэнцүү бус тогтоолын төслийг АЗ-д хэлэлцүүлэхийг оролдсон учир ичих ёстой гэж Хятад үзэж байна. Өнөөдөр хятадын мэдээллийн Синьхуа хорооноос энэ тухай мэдээлэв. «Өрнөдийн дипломат ажилтнууд тогтоол нь дампуурснаас хойш Орос Хятад хоёр улсыг буруутан хэмээн зааж байсан. Гэвч сайтар бодоогүй тогтоолын төслийг НҮБ-ын АЗ-д хүчээр батлуулахыг оролдсон учир тэд өөрсдийгөө буруушаах ёстой» гэж агентлагийн мэдээлэлд өгүүлжээ. Тогтоолын төслийг урьдчилан хэлэлцсэн үеэр өрнөдийн орнууд уян хатан байр суурь баримтлалгүй ихэмсэг зан гаргасныг тэмдэглэжээ. Лондон, Вашингтоны улс төрчид Дамаскын «гарыг гавлаж», засгийн газрын эсрэг хүчний хүч хэрэглэх ажиллагаанд тайван хандаж, бүр өөгшүүлэхийг сонирхсон явдал өрнөдийн тогтоолын төслийг дампуурахад хүргэсэн гэж агентлагийн тайлбарт өгүүлжээ. Түүнчлэн «Сирид НҮБ-ын олон улсын ажиглагчдын мандатын өнөөдер дуусах хугацааг аль болох түргэн сунгах ёстой» гэж Синьхуа агентлаг онцлов.