7-р сарын 20-нд НҮБ-ын Сирийн ажиглагчдын мандатын хугацаа дуусч байна. НҮБ-ын АЗ-ийн хуралдаан дээр цэргийн зэвсэггүй 300 ажиглагчдын мандатыг сунгах амаргүй хэлэлцүүлгийн дараа ч тэд тус улсад үлдэх юм.

Орос улс НҮБ-ын төлөөлөгчдийн бүрэлдэнүүнийг нэмэгдүүлэхээр зэхэж байна. Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин тус төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оросын 30 хүртэлх тооны цэргийн албан хаагчдыг холбооны офицерууд, цэргийн ажиглагчид болон штабын офицеруудын хувиар илгээхэд бэлэн байгаа тухай зарлигт гарын үсэг зурав.

НҮБ-ын АЗ- дээр ажиглагчдын хугацааг сунгахтай холбоотой уг явдал нь Их Британи улсын Сирийн асуудлаар гаргасан тогтоолын төслийг Орос болон Хятад улс хориг тавьсны дараа урган гарсан. Үүнд нэг багцад НҮБ-ын төлөөлөгчдийн хугацааг сунгах, Дамаск нь аливаа шаардлагуудыг эс биелүүлвэл, Дамаскийн эсрэг хатуу хориг арга хэмжээ авах зэрэг багтсан аж. Нэг талын энэхүү хоригийг хаалтанд оруулахын хамт Орос, Хятадын элчин сайд Витайли Чуркин болон Ли Баодун нар олон улсын ажиглагчдын хугцааг сунгахын төлөө саналаа өгнө. Үүнийг АНУ хэвийн бус хүлээж авав. Вашингтон хийсэн мэдэгдэлдээ, төлөөлөгчдийн хугацааг сирийн эсрэг хатуу тогтоолыг батлах юм бол сунгана гэв. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын Сирийн ажиглагчид нь АНУ- ын төлөвлөгөөөнд яг л нэг сольдог задгай мөнгө шиг байсан аж.

Үүнээс хойш Вашигтоны байр суурийнд зарим нэг өөрчлөлт гарав. Үүний дараа ажиглагчдын хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцэхэд бэлэн мэдэгдэл гарав. Дамаскад халдлага гарсны улмаас Сирийн БХЯ сайд болон Дотоод хэргийн сайд алагдсан явдалд АНУ хэрхэн дүгнэж байгаа ь анхаарал татах болов. Үүнд эдгээр сөргөлдөөнийг зохион байгуулагчдыг буруушаасан өчүүхэнч зүйл үгүй аж. Харин ч бүр, Барак Обама болсон бүх зүйлд ерөнхийлөгч Башар Асадыг буруутгаж, түүний явуулсан бодлогын уршгаар сайд нар нь үхэлд хүрлээ гэсэн.

Нөгөөтэйгүүр, Болгарт израилийн жуулчидтай автобус дэлбэрсний дараа Барак Обама энэхүү халдлагыг хамгийн хатуу хэлээр буруушаасан. Үүний дараа түүний ойрхи-дорнодын холбоотноо дэмжих хатуу шийдвэрийн тухай мэдэгдэл ч гарсан. Америкийн “хоёрдмол стандартын” стереотип үйлчилж, терроризмтэй тэмцэлд “өөрийнхнээ” дэмжиж, бусад руу чилэгдсэн халдлагад нүдэн балай, чихэн дүлий байх аж.

Энэ талаар Стратегийн дүгнэлт, шинжилгээ судалгааны хүрээлэнгийн шинжээч Сергей Демиденко ийн ярьж байна. АНУ ээлжит удаагаа аливаа асуудалд холбоотнуудаа дэмжих гадаад бодлогынхоо чухал асуудлуудаар өөрийн байр суурийг бататгав. Америкийн гадаад бодлогын Ойрхи-Дорнодын зорилтууд болон урьталууд нь өөрчлөгдөөгүй, өөрчлөгдөх ч үгүй. Үнэндээ Бургас болон Дамаскад болсон хамгийн сүүлийн үйл явдлууд нь АНУ-ын реакцийг батлан харуулаад байна.