Оросын цагдаагийн хучин кокаин мансууруулах бодисыг Өмнөд Америкаас нууцаар оруулах томоохон сувгийг хаажээ. Олон улсын тусгай үйл ажиллагааны үр дүнд 85 сая долларын ертег бухий 70 кг кокаиныг хураав. Мансууруулах бодис худалдагчид ухэл таригч бодисыг банан жимс Эквадораас Санкт-Петербургад тээвэрлэх хелег онгоцуудаар мансуураах бодисыг нууцаар явуулж байсан аж.

Кокаин чингэлэгт хийж оросын хүн амын дуртай жимстэй хамт нууцаар явуулж байсантай холбоогдуулан эрүүгийн хэрэг аль хэдийнэ үүсгэжээ. Мансууруулах бодисыг Петербургад нууцаар оруулж байсан эрүүгийн хэргийг бүр дөрвөн жилийн өмнө мөрдөн байцааж эхлэв. Оросын хууль сахиулах байгууллагууд кокаин далдлаж нууцласан газрыг удаа дараа илрүүлсэн ч эд мөрийн баримттай нь барьж чадаагүй байв. Шууд илчлэх нотолгоо олоогүй байсан. Гэвч мөрдөн байцаагчид нөр их ажил хийж, олон улсын гэмт хэргийн бүлгийн гишүүдийг илрүүлэн тогтоов. Гэмт хэрэгтнүүдийн утсаар хийсэн маш олон яриаг сонссон юм. Оросын хууль сахиулах байгууллагууд гадаадын ажил нэгтнүүдтэй хамт бизнес гэгчийг зохион байгуулсан бүдүүвч болон түүнд хамрагдсан этгээдуудийг илрүүлэв.

 Оросын иргэдээс гадна Колумби, Перу, Эквадор, Испани, Украин, Латви, Литвын төлөөлөгчид гэмт хэргийн бүлэгт нэгджээ. Мансууруулах бодисын худалдагчид ажлаа нарийн зохион байгуулсан гэж Оросын ДХЯ-ны Эрүүгийн хэргийн мөрдөн байцаах газрын ажилтан Сергей Тихоненко тэмдэглэн хэлээд: «Кокаин мансууруулах бодисыг 7-8 давхар байшинтай дайтах лут том хөлөг онгоцоор нууцаар тэвэрлэж байсан. Нууцласан газар нь тусгай тэмдэгтэй байв. Гэрэл зургий нь Интернетээр Питербург дэх ачаа хүлээн авагчдад явуулж байсан» гэв.

Сергей Тихоненкогийн хэлснээр хянан шалгах үеэр мансууруулах бодис хураах өрийн бүдүүвчийг ашиглаж, мансуур тээвэрлэгчдийг хууль зүйн байгууллагатай хамтран ажиллахад албадыг оролдохоор шийдвэрлэсэн. Гэвч шуурхай мэдээлэл энэ ажиллагааны төлөвлөгөөг үндсээр нь өөрчлөхийг шаардав. Хамсаатнууд нь мансууруулах бодис хийсэн хайрцагуудыг онгоцоос мөсөн дээр хаяхаар шийджээ. Түүнийг хүлээж авах этгээдүүд Финийн булангийн мөсөн дээр хүлээх байв. Цагдаагийн хүчин мафийн гишүүдийг эд мөрийн баримттай нь хамт баривчлахын тулд мансуурулах бодис хийсэн хайрцгийн дууриалгаж хийжээ. Сергей Тихоненко хэлэхдээ: «Хуулбар хийх ажил нэлээд онцгой арга хэмжээ болсон. Цохилтыг тэсэх бин биту баглааг 7 давхар байшингийн өндрөөс мөсөн дээр хаяж туршсан. Кокаин хийсэн хайрцаг өндрөөс мөсөн дээр унасан ч бүрэн битуу байхыг бодсон» гэв.

Оросын ДХЯ-ны Мерден байцаах газрын дэд дарга Сергей Бородулины хэлснээр одоо олон улсын гэмт хэргийн бүлгийн ажиллагааг урьдчилан мөрдөн байцааж дууссан. Удахгүй эрүүгийн хэргийг яллах тогтоолыг батлуулахаар Ерөнхий прокурорын газарт шилжүүлнэ. Гэмт хэргийн бүлгийн 9 гишүүнд ял ноогдуулсан гэж хошууч генерал тэмдэглэв. Гүйцэтгэгчид төдийгуй зохион байгулагчдыг эрүүгийн хариуцлагад татсан юм.