Өчигдөр сирийн арми босогчидтой мөргөлдсний улмаас 248 хүн амь үрэгдсэн тухай Сирид хүний эрхийг хамгаалах зөвлөл мэдээлэв. Энгийн номхон 109 оршин суугч, 93 цэргийн албан хаагч, 46 самуун дэгдээгч амь үрэгдэгсдийн дотор байна. Энэ нь сирийн мөргөлдөөн эхлэснээс хойш нэг өдрийн дотор хамгийн олон хүн амь үрэгдсэн хэрэг юм. Ялангуяа Дамаскад шируун мөргөлдөөн үргэлжилж байна. Түүнчлэн Хомс, Алеппо, Идлиб, Хамад цэргийн ажиллагаа явагдав. Зэвсэгт сөрөг хүчин нийслэлийн Канават хороололд цагдаагийн штабыг эзлэсэн тухай өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Сөрөг хүчний төлөөлөгчдийн уламжласнаар Сирийн чөлөөт арми Дамаскын хойд Барзех хороолол ба Тель, Думейр дуургийг эзлэжээ. Мөн Мезаа, Кабун, Мидан хорооллуудад мөргөлдөөн үргэлжилж байна. Сирийн эрх баригчид гэр орноо орхиж явахад Дамаскын мөргөлдөөнд нэрвэгдсэн хэдэн хорооллын оршин суугчдад хоёр хоног олгосон тухай өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлан мэдээлэв. «Шируун мөрөлдөөн бас хоёр хоног үргэлжлэнэ. Рамадан сар эхэлтэл Дамаскаас террористуудыг шахан зайлуулах хэрэгтэй» гэж Сирийн аюулгүй байдлын хүчний төлөөлөгч Франс Пресс агентлагад мэдээлсэн байна.