«Алтаргана-2012» олон улсын буриадын наадаи өнөөдөр 7-р сарын 20-нд Забайкальский хязгаарын Агины Буриадын тойрогт гараа авлаа. Буриад, Эрхүү муж, Халимаг, Тывагийн төлөөлөгчид болон Оросын өөр бүс нутаг ба ТУХН, Монгол, Хятад, Япон, Солонгос, Канад, ЕХ, Америк, Австралид оршин суудаг буриадууд наадамд оролцоно. Наадмын хөтөлбөрийн дагуу бөх, байт харваа, буриадын шатар, морин спортын уралдаан явагдана. Түүнээс гадна сэтгүүлчдийн материал, уран сайхны гэрэл зураг, буриад ардын дуу дуулагч, хувцасны загвар зохиогч, гуа сайхан бусгуйг шалгаруулах зэрэг тэмцээн явагдах юм. «Алтаргана-2012» олон улсын наадам буриадуудын төдийгүй бүх Орос улсын амьдралд чухал үүрэг гүйцэтгэж байна. Буриадын ард түмэн түүхийн хүнд бэрх үед олон зуун жилийн турш өөрийн хэл, хосгүй соёл, уламжлал, ёс заншлаа хэвээр хадгалж ирсэн юм. Буриадууд өвөг дээдэсээ хундлэж, төрөлхи газар нутгаа хайрлан халамжилж ирсэн хийгээд харилцан туслалцаа, нэгдэл нягтралын үлгэр жишээ болсон юм. Наадмыг «Алтаргана» гэдэг гоё сайхан нэрээр нэрлэсэн нь учиртай. Энэ хүчирхэг бат бөх үндэс язгууртай бут уулын нуруу, гандуу чулуурхаг элстэй нутагт ургана. Ямар ч газар нутагт ургаж мэдэх бут гоё алтлаг цэцгээр цэцэглэдэг.