Оросын үйлдвэрлэлийн угсраа бүхий өмнөд солонгосын KSLV-1 хөнгөн ангилалын «Наро» зөөгч пуужинг 10-р сард хөөргөхээр төлөвлөсэн тухай Газар дээрх сансрын дэд бүтцийг ашиглах төвийн ерөнхий захирал Александр Фадеев «Интерфакс» агентлагад мэдээлэв. Оросын «Энергомаш» нэгдэл зөөгч пуужингийн угсраагийн хөдөлгүүрийг зохион бүтээж үйлдвэрлэснийг тэрээр тэмдэглэв. Төслийг хамтран боловсруулжээ. Анхны угсрааг Оросын Хруничевын нэрэмжит төвд, 2 дахь угсрааг Өмнөд Солонгост зохион бүтээж үйлдвэрлэсэн байна. Солонгосын талд сансрын пуужингийн цогцолбор боловсруулж бүтээх хэлэлцээрт 2004 оны 10-р сарын 26-нд Өмнөд Солонгост гарын үсэг зурсан билээ. Шинэ пуужинг «Наро» гэжээ. Өмнөд Солонгосын талаас Солонгосын агаарсансрын хүрээлэн төслийг захиалагч болсон юм.