Мехди Гезали гэдэг шведийн иргэн Бургасын нисэх онгоцны буудалд террор үйлдсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээллийг Болгар, Шведийн эрх баригчид няцаав. Хууль сахиулах байгууллагууд өөр мэдээ баримтыг одоогоор дурдаагүй байна. Гэмт хэрэгтэн бол америкийн Гуантанамо шоронд хэдэн жилээр хоригдсон шведийн харьяатан юм гэж Их Британи, Болгарын хэвлэл үүний өмнө мэдээлсэн билээ. Тэр бөмбөг тавиад зугтаж зайлах төлөвлөгөөтэй байсан гэж бас мэдээлжээ. Бургаст террорын ажиллааанд долоон хүн түүний дотор израилийн таван иргэн амь үрэгдэж, 30 гаруй жуулчин шархджээ.