0Оросын ерөнхийлөгч Владимир Путин лалын шажинтнуудын удирдагчдын амь насанд халдсантай холбогдуулан БНТатарстан Улсын Лалын удирдах газарт цахилгаан утас явуулсан тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ. Өчигдөр Казан хотноо Татартсаны муфтий Илдус Файзовын амь насанд халдасан тухай урьд мэдээлжээ. Тэрээр хүнд шархдав. Түүний туслагч асан Татарстаны лалын удирдах газрын сургалтын хэлтсийн дарга Валиулла Якуповыг буудан алжээ. Казанд болсон эмгэнэлт хэрэг явдал зүрх шимшрүүлсэн гэж ерөнхийлөгч мэдэгдэв. Путин Якуповын төрөл төрөгсдэд эмгэнэл илэрхийлэв. Мөн аль болох түргэн эдгэрэхийг муфтий Илдус Файзовад хүсчээ. Эдгээр гэмт хэргийг нарийн мөрдөн байцааж, гэмт хэрэгтнүүдийг зохих ёсоор шийтгэнэ гэж Путин амлав. Аллага ба аллах гэсэн оролдлого шашны зүтгэлтнүүдийн үйл ажиллагаантай холбоотой байж болно гэж өчигдөр Оросын мөрдөн байцаах хорооны албан ёсны төлөөлөгч Владимир Маркин мэдэгдэв. Гэмт хэргийг мөрдөн байцаах ажил үргэлжилж байна.