БНАСАУ-ын армийн жанжин штабын огцросон дарга дэд маршал Ли Ен Хог ажлын өрөөнөөс нь гаргах үеэр үйлдсэн буудалцаанд барагцаалбал 20-30 цэрэг амь үрэгдсэн тухай өнөөдөр өмнөд солонгосын «Чосон ильбо» сонин тагнуулын баримтыг үндэслэн мэдээллээ. Үүний хамт мэдээллийг нарийн лавлан тодруулвал зохино гэж сонины эх сурвалж тэмдэглэжээ. Энэ долоо хоногийн эхээр огцросноосоо хойш нийт олонд харагдаагүй Ли Ен Хо буудалцааны үеэр шархдсан эсвэл амь үрэгдсэн байж болзошгүй гэж сонин тэмдэглэв. Умард Солонгосын удирдагч Ким Чен Ыны итгэмжит төлөөлөгч БНАСАУ-ын армийн жанжин штабын дарга Ли Ен Хог 7-р сарын 15-нд бүх албан тушаалаас нь огцоруулсан билээ. Даваа гаригт БНАСАУ-ын ЦТАК агентлагаас энэ тухай мэдээлсэн юм. Өвчин Ли Ен Хог огцоруулсны албан ёсны шалтгаан болов. Ийнхүү огцоруулсан явдал улс төрийн шалтгаантай гэж олонхи шинжээч үзэж байна. Чухамхуу 70 настай Ли Ен Хо Ким Чен Ир эцэг нь 2011 оны 12-р сард нас барснаас хойш цэргийнхэнд хяналт тавихад нь БНАСАУ-ын шинэ удирдагч Ким Чен Ынд тусласан билээ.