Бээжин загас барих онгоцы нь буудсантай холбогдуулан Орос улсад дүргүйцэл илэрхийлж, хэрэг явдлыг нэн даруй мөрдөн байцааж эхлэхийг шаардав. Түүнээс гадна саатуулсан хятадын иргэдэд энэрэнгүй хандахыг уриалсан тухай БНХАУ-ын ГХЯ-ны сайтын мэдээлэлд өгүүлжээ. Өчигдөр Бээжинд Хятадын ГХ-ийн дэд сайд Чэнь Гопин Оросын ЭСЯ-ны төлөөлөгчтэй уулзав. Тэрээр оросын талаас хятадын загас барих онгоцыг хүч хэрэгэлэн эзлэсний улмаас багийн нэгэн гишүүн амь үрэгдсэнтэй холбогдуулан хятадын талын зэвүүцлийг илэрхийлсэн тухай РИА Новости агентлаг мэдээллээ. Оросын хилийн онгоц хууль ёсоор хятадын зөрчигч далбаат онгоцыг Японы тэнгис дэх ОХУ-ын эдийн засгийн онцгой буст саатуулах зорилгоор зохих бүх арга хэмжээ авсан гэж ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Зуун-хойд хилийн газрын төлөөлөгч Андрей Орлов сэтгүүлчдэд мэдэгдэв. Хилчид өөр бүх оролдлого нь үр дүнд хүрээгүй учир онгоцыг буудсан гэж Орлов онцлов. Түүний хэлснээр хилийн тусгай газрын мөрдөн байцаах байгууллага Находка боомтод шилжүүлсэн зөрчигч онгоцны тойрны будлианыг нарийн судлан байцааж байна. Хятадын далдын загасчид ОХУ-ын эдийн засгийн онцгой буст нууцаар загас барьж байсан гэж Андрей Орлов тэмдэглэн хэлжээ.