Японы ГХЯ-ны тэргүүн Коитиро Гэмба албан ёсны дөрвөн өдрийн айлчлалаар 7-р сарын 27-нд Орос улсад хүрэлцэн очих бодолтой байна гэж өнөөдөр Киодо агентлаг мэдээллээ. Гэмба ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтай 7-р сарын 28-нд Сочид хэлэлцээ хийнэ. Киодо агентлагийн уламжласнаар Коитиро Гэмба Курилын арлуудын ба найрамдах гэрээнд гарын үсэг зурах асуудал түүнчлэн Алс Дорнод дахь хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны байдлыг хэлэлцэх төлөвлөгөөтэй байна. Түүнээс гадна БНАСАУ, Ираны цөмийн хөтөлбөрүүд ба Сирийн байдлыг оролцуулан олон улсын өргөн цар хүртээй асуудлыг авч үзэж хэлэлцэх юм. Одоо айлчлалын хөтөлбөрийг уялдуулан зохицуулж байгааг Киодо агентлаг тэмдэглэв.