«Сирийн чөлөөт армийн» хэт даврагсад Сири улсыг Ирактэй залгах хил дээр бүх боомтыг эзлэв. «Россия-24» телевизийн сувгаар мэдээлснээр Сирийн зүүн-хойд хил дээр Синжар нурууны орчимд сирийн 21 хилчин байлдаанд амь үрэгджээ. Иракийн эрх баригчид зэвсэгт бүлгүүдийг Сириэс улс орондоо оруулахгүйн тулд аюулгүй байдлыг хангах өндөржүүлсэн арга хэмжээ авсан байна. Зэвсэгт бүлгүүд Алеппаас хойно бүх нутгийг хяналтдаа авчээ. Зөвхөн таван хот засгийн газрын хүчний гарт байна. Хөрш зэргэлдээ Идлиб мужид байлдаан хэдэн сар үргэлжилж байна. Үүний өмнө «Сирийн чөлөөт армийн» отрядууд Латакиас хойно Жебель-Акрад, Жебель-Туркмен уулархаг нутагт нэвтрэсэн билээ. Мөн Хомс, Хама, Дейр-эз-Зорейн хэдэн хороолол «цэргийн бус» гэгч болсон юм. Сирийн «Лалын ахан дүүс» хөдөлгөөний төлөөлөгч Риад аш-Шафкын мэдээлснээр улс орны 75 хувиас багагүй нутаг зэвсэгт босогчдын хяналтад байна. Түүний хэлснээр «хувьсгалт ком- андлал» Дамаскыг чөлөөлэх тулаан хийж эхлэхээр шийдвэрлэв. Тус тус 50-иас 100 хүртэл хүнтэй 50 отрядыг тийшээ явуулжээ. Тэдгээр засгийн газрын эсрэг тэмцэл хөдөлгөөний гол голомтууд байгаа хот ба түүний дүүрэгт хойд, зүүн, өмнөд зүгээс нэвтрэн орсон байна.