Өнөөдөр Орос улс Сирид олон улсын ажиглачдын мандатын хугацааг 45 өдрөөр сунгах тухай тогтоолыг дэмжинэ гэж НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын элч төлөөлөгч Виталий Чуркин мэдээлэв. Пакистаны төлөөлөгчдээс тус баримт бичгийг санал болгожээ. Олон улсын ажиглагчдын ажлыг үргэлжлүүлэх санал дэвшүүлж, сирийн цэргийг бүх хот тосгоноос гаргахыг шаардсан британийн тогтоолыг бас хэлэлцүүлэхээр оруулсан байна. Өчигдөр НҮБ-ын АЗ Сири улсад хүч хэрэглэх ажиллагааг зогсоох цаашдын арга хэмжээнүүдийн асуудлаар тохиролцож чадсангүй. Орос Хятад хоёр улс Дамаскын эсрэг хориг арга хэмжээ бүхий тогтоолд хориг тавьжээ.