Сири улсаас явна гэж Сирид ажиллаж байгаа НҮБ-ын ажиглагчдын тэргүүн хошууч генерал Роберт Муд өнөөдөр мэдэгдлээ. Мандатын хугацаа 7-р сарын 20-нд шувтрах юм. Өнөөдөр НҮБ-ын АЗ-ийн хуралдаанаар ажиглагчдын ирээдүйн үйл ажиллагааны асуудлыг авч узэх юм. «Гардиан» сонин Мудын мэдэгдлээс иш татсан байна. НУБ-ын АЗ цэрэг,улс төрийн төлөөлөгчдөө ажиллуулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж генерал тэмдэглэв. Сирид гурван сар ажилласан НҮБ-ын ажиглагчид аюулгуй байдлыг харгалзан хандлагаа удаа дараа өөрчлөснийг тэрээр дурдав. Одоо Сирийн байдал энх амгалан болох яагаа ч угуйг Дамаскад хуч хэрэглэх ажиллагаа гаарсан явдал нотлон харуулсныг Муд тэмдэглэв. Засгийн газар ба сөрөг хүчин харилцан найр тавьж, хэлэлцээ хийж эхлэвэл энд ажиглагчдыг байлгах нь зүйтэй болж,тэд байдлыг сайжруулахад тус дөхөм үзүлнэ гэж генерал Роберт Муд хэллээ.

Бух талаас зэвсэгт ажиллагааг зогсооход хяналт тавихийн тулд олон улсын ажиглагчдыг НУБ-ын АЗ-ийн 2043 тоот тогтоолын дагуу Сирид ажиллуулав. Түүнчлэн ажиглагчид Кофи Аннаны төлөвлөгөөг биелүүлэхэд тус дөхөм үзүүлэх ёстой.