ОХУ-ын ерөнхийлөгч Болгарт террорын ажиллагааны уршгаар израилийн иргэд амь үрэгдсэнтэй холбогдуулан эмгэнэл илэрхийлсэн цахилгаан утас Израилийн еренхий сайд Биньямин Нетаньяхуд явуулав. Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр Путин гэмт хэргийн ажиллагааг шийдвэртэй буруушаажээ. Өчигдөр болгарын Бургас хотын нисэх онгоцны буудалд израилийн жуулчид сүүж явсан автобус дэлбэрэв. Амиа золиослогч этгээд дэлбэрэлт үйлдсэн бололтой. Үүний улмаас израилийн 6, болгарын 1 иргэн болон АНУ-ын жолоочийн хуурамч үнэмлэхтэй байсан террорист амь үрэгджээ. Сүүлийн үеийн мэдээнүүдээс харахад 32 хүн шархдсан байна.