Сирийн эрх баригчид интернетэд гарсан ерөнхийлөгч Асадын утсаар хийсэн ярианы бичлэг, гэрэл зургууд түүнчлэн Дамаскад террорын ажиллагаанд гурван генерал амь урэгдснээс хойшхи дээд удирдлагын байдлын тухай цуу яриа санаанаас зохиосон хуурамч зүйл хэмээн нэрлэв. Эдгээр хуурамч материалын зорилго Сирийн эсрэг дайсагнах кампанит ажиллагаа, сэтгэл зуйн дайнд иргэдийн сэтгэл санаанд золхисгуй нелеелэхэд оршино гэж мэдээллийн ямны тусгай мэдэгдэлд тэмдэглэжээ. Асад Латаки орчмын өргөөндөө шилжсэн тухай сөрөг хүчний мэдээллийг Дамаск батлаагуй. Өчигдөр Дамаскад амиа золиослогчийн үйлдсэн дэлбэрэлтэд Сирийн БХ-ын сайд, түүний орлогч ба ДХЯ-ны тэргүүн амь үрэгджээ.