НАТО эвсэл, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен, Бан Ги Мун нар болгарын Бургас хотын нисэх онгоцны буудалд террорын ажиллагаа явулсныг хатуу буруушаав. Өчигдөр болгарын Бургас хотын нисэх онгоцны буудалд израилийн жуулчид сүүж явсан автобус дэлбэрэв. Үүний улмаас найман хүн түүний дотор израилийн зургаан иргэн амь урэгдсэн тухай Израилийн ГХЯ мэдэгдэв. Өөр хоёр нь болгарын иргэд гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслууд тэмдэглэжээ. Суулийн үеийн мэдээ, тоо баримтуудаас харахад 32 хүн шархджээ.