Дамаскад террорын ажиллагааны уршгаар Сирийн БХ-ын сайд амь үрэгдэж, арми, аюулгуй байдлын албаны дээгүүр албан тушаалтай хэдэн офицер шархдсан нь Башар Асадын хүрээлэгсдэд өгсөн хамгийн хүчтэй цохилт болсон гэж шинжээчид үзэж байна. Манай тоймч Владимир Ивашов байдлыг ингэж үнэлэв.

Сирийн байдлын тухай тогтоолыг НУБ-ын АЗ-д хэлэлцэхийн өмнө террорын ажиллагаа явуулжээ. Олонхи улс террорыг буруушаав. Гэвч дэлхийд терроризмтэй тэмцэж буй гол тэмцэгч гэгч АНУ террорын ажиллагааг буруушаахаас зайлсхийв. Төрийн департаментын төлөөлөгч гэм бурууг Сирийн засгийн газарт ахин тулгав. Энэ нь нэлээд ичгүүр сунжуургуй байр сүүрь билээ.

Сирид иргэний дайн хийж байна. Тэгэхдээ ерөнхийлөгч Башар Асад биш радикал сөрөг хүчнээс л дайн зарласан гэж Карнеги төвийн шинжээч Алексей Малашенко тэмдэглэн хэлээд: «Сөрөг хүчний саяхны мэдэгдлүүдээс харахад тэд бүх чиглэлээр иргэний дайн зарласан байна» гэв.

Гадаадаас үзүүлж буй өргөн дэмжлэг сирийн сөрөг хүчнийг хэт радикал үзэлтэй болгож байна. Сайн зэвсэглэсэн тулаанчид Турк,Ирак хоёр улсын нутаг дэвсгэрээс Сирид нэвтэрч байна. Сөрөг хүчнийг зэвсэглэхээр Сирид зэвсэг нууцаар оруулж байна. Гадаадын сангуудаас сөрөг хүчнийг бурэн санхуужуулж байна. Өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслуудээс Сирийн эрх баригчдын эсрэг мэдээллийн жинхэнэ дайн дэгдээв.

Дамаскад бүх чиглэлээор шахалт  үзүүлэхийг өрнөдийн орнууд шаардаж байна. Эдгээр улс сирийн эрх баригчид цэрэг, байлдааны техникээ хотуудаас гаргахгуй бол эдийн засгийн хатуу хориг тогтоох НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг ивээн дэмжиж байна. Үүний хамт сөрөг хүчинд ямар ч шаардлага тавихгуй байна.

 Дамаскад ийн шахалт үзүүлж, унэн чанартаа сөрөг хүчнийг дэмжих тогтоолыг Орос улсаас эрс эсэргууцэв. Хүч хэрэглэх ажиллагааг зогсоохын тулд тэмцэлдэн сөргөлдэж байгаа хоёр талыг тогтоон барих хэрэгтэй гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров  хэллээ. Тэгсэн цагт цуст ажиллагааг зогсоох боломж бий болно гэж «Россия в глобальной политике» сэтгүүлийн газрын эрхлэгч Фёдор Лукьянов үзэж байна: «Орос улс сирийн зохицуулалтыг ирээдүйд хэрэглэх хувилбар хэмээн узэж байна. Энэ зохицуулалтыг харгалзан цаашдаа дотоодын мөргөлдөөнд хандана» гэж Лукьянов хэллээ.

Сирийн мөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулахгуй бол тус улс эмх замбараагуй байдалд орно. «Асадын дэглэм унавал Сири төр улсын хувьд оршихоо больж, «Аль –Каида»-гийн  туршилтын талбар болж хувирна гэж Ойрхи Дорнодын хүрээлэнгийн ерөнхийлөгч Өвгөний Сатановский үзэж байна. Афганистанд шиг  дайн удаан үргэлжилж, бусад улс мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцож болзошгуй. Түүнээс гадна Сирийн эрх баригч дэглэмийг хүчээр түлхэн унагавал тэнд байгаа их хэмжээний зэвсэг түүний дотор химийн зэвсэг лалын радикал хүчний гарт  орж мэднэ. Энэ нь лалын хэт даврагч үзэлтнүүдийн ажиллагааг эрчимжүүлэх уршигтай болох нь дамжиггуй.