Орос улс Алс Дорнод болон Зүүн-Өмнөд Азийн орнуудад үр тариа нийлүүлэхэд бэлэн байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд болон нийлүүлэлтийн гинжин хэлхээний удирдлагыг боловсронгуй болгох үйл ажиллагаааны төлөвлөгөөг Хошимин хотод болж байгаа АТЭС-ийн Ажил хэрэгч зөвлөлдөх зөвлөл дээр хэлэцэв.

АНД бүс нь оросын үр тариа үйлдвэрлэгчдийн хувьд маш их сонирхолыг татаж байна гэж Оросын үр тарианы холбооны дэд ерөнхийлөгч Александр Корбут ярьж байна: «Сүүлийн жилүүдэд уламжлалт цагаан будааны энэ бүс нутагт хүёний бүтээгдэхүүний бүтэц эрс өөрчлөгдсөн. Эдийн засгийн эрчимтэй өсөлтийн улмаас хүн амын ашиг орлого нэмэгдэх болсон нь талх болон малын гаралтай бүтээгдэхүүний хэрэглээг өсгөхөд хүргэжээ. Энэ нь хүнсний болон малын тэжээлийн хэрэгцээг өргөжүүлж буй юм. Оросын үр тариа чанарын хувьд азийн зах зээлийн шаардлагыг хангадаг. Үүнийг тус бүс нутгат нийлүүлсэн үр тариан болон гурил нийлүүлэлт гэрчилж байна. Азийн зах зээлийн экспорт нь ОХУ ын Сибирь, Алс-Дорнодын үр тарианы үйлдвэрлэлтийг урамшуулж байна. Одоогийн ашиглагдаагүй байгаа юм уу, бүрэн бус ашиглагдаж байгаа Сибирийн хөдөө аж ахуйн зориулалттай тэдгээр газруудыг ашиглавал жилд 2-3 сая тонн үр тариа экспортлож болно» гэж хэлсэн.

Энд хамгийн гол тулгамдсан асуудал бол Орос улсад азийн зах зээл дээр үр тариа экспорлоход шаардагдах тодорхой дэд бүтэц байхгуй юм. Одоо энэхүү тоо баримт нь нийт 100 мянган тоннд хүрээд байна. Гэтэл экспортыг нэмэгдүүлэхийн тулд үр тариа хадгалах терминалууд болон элеваторуудыг барьж байгуулах шаардлагатай байна.

Оросын үр тариаг азийн зах зээлд гаргах төлөвлөгөөг Владивостокд болох АТЭС-ийн ДХУ дээр хэлэлцэн, батлах юм. Шинжээчдийн таамаглаж байгаагаар, тэрхүү төлөвлөгөөгөөр энэ арван жилд гэхэд л Орос улсын үр тарианы одоогийн нийт хэмжээ болох 25-27 сая тонноос 40 сая тонн хүртэл нэмэгдүүлэх боломжтой болох аж.