60 жилийн өмнө ЗСБНХУ ын баг тамирчид Зуны Олимпийн тоглолтуудад анх удаагаа оролцсон. 1952 онд Хельсинкэд зөвлөлтийн шигшээ багийн тамирчид багийн дүнгээрээ АНУ ын дараа, хоёрдугаар байранд орж 71 медаль авчирсан юм. Эдгээр ялалтуудаас хойш ЗХУ руу өөрөөр харах болсон юм.

Нина Пономарёва-Ромашкова ЗХУ ын түүхэнд анхны алтан медалийг хүртсэн юм. Хельсинкийн тоглолтуудыг зээрэнцэг шидэлтийн төрөл нээсэн юм. 1952 оны 7-р сарын 20 ЗХУ –ын тамирчин охид медалийн индэрийг бүхэлд нь эзэлсэн. Үүний өмнө зөвлөлтийн тамирчдыг хэн ч чухал өрсөлдөгчөөр үздэггүй байсан гэж 83 настай Нина Пономарёва-Ромашкова ийн хуучилж байна: «Биднийг тэр бүр мэддэггүй байсан. Бидний таних тэмдэг СССР –бөгөөд Си-СИ-СИ-ПИ”гэж уншаад юу гэж байгаа юм бэ гэж асуудаг байлаа. Бид энэ бол Орос улс гэж байгаа юм гэж хариулж байлаа. Оросууд ийм олон медаль авсан гэдэгт тэд итгэдэггүй байсан. Бид гурвуулаа тэр медаль авахаар гарч тавцан дээр зогссон юм. Сонингууд: “гурван сайхан бүсгүй” индэрийг тэр чигээр нь эзлэжээ гэж бичиж байв. Үүний дараа манай орны тухай бүгд мэдэх болсон» гэж хэлсэн.

ЗСБНХУ -ын баг тамирчид АНУ ын багтай адилхан оноо авсан байлаа. Тэр үед чинь америкууд хамгийн их нэрд гарсан байв.

Пономарёва-Ромашковагийн түүх ер бусын мэт санагдана. Тэрбээр оросын өмнөд хэсгийн жижигхэн Ессентуки хотын хүнсний дэлгүүрийн худалдагчаар ажилдаг байв. Нэгэн удаа түүнд гүйлтийн уралдаанд оролцох санал тавьжээ. Тэр үед 20 настай бүсгүй сайн амжилттай оролцож, улмаар спортоор мэргэжлийн түвшинд хичээллэх саналыг хүлээн авчээ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа тэр гүйлтээ зээрэнцэгээр сольжээ. Гурван жил хичээллэж олимпийн алт авчээ.

Олимпийн дээд хэмжээг тогтоосны дараа тамирчин эмэгтэй Одессд болсон уралдаан дээр дэлхийн шинэ амжилт тогтоожээ. Тэр 53 м 61 см зээрэнцэг шиджээ. Дөрвөн жилийн дараа Мельбурны тоглолт дээр Пономарёва –Ромашкова шөрмөсөө таслан байж алтан медаль авчээ. 1960 онд Римд өөрийн рекордыг 2 метрээр ахиулж алтан медаль хүртсэн юм.