АНУ Азид нутаг дэвсгэрийн асуудлаас болж гарсан маргаанд хөндлөнгөөс оролцоход бэлэн байна. АНУ-аас Филиппиний батлан хамгаалах чадварыг найдвартай болгоход туслана гэж энэ долоо хоногт Манилд айлчилсан АНУ-ын Номхон далайн командлалын тэргүүн адмирал Сэмюэл Локлир мэдээлжээ. Талууд хамтран ажиллаж, зэвсэгт хүчний бух хэсгийн хооронд холбоо, мэдээлэл солилцоог төлөвшүүлэх нь зайлшгуй чухал гэж америкийн адмирал тэмдэглэн хэллээ.

Тэрээр өнгөрсөн долоо хоногт маргаан уусгэсэн Спратли арлуудын ойролцоо газардсан хятадын хөлөг онгоцны тойрны байдлыг зохицуулсны дараагар айлчилсан юм. Хятад улс Зүүн өмнөд Ахийн орнуудтай нутаг дэвсгэрийн асуудлаар үүсгэсэн маргаанд гуравдахь орныг оролцуулахаас сэрэмжлэхийг нэлээд удаан эрмэлзэж байв. Гэвч хүчин чармайлт нь зохих үр дүнд хүрсэнгуй. АНУ Хятадтай маргаж буй Зүүн-өмнөд Азийн жижиг улсуудыг дэмжих бодлого явуулж байна.

Филиппин АНУ-ын дэмжлэгийг ундсэлэн БНХАУ-тай дэгдсэн маргаанд байр сууриа шируусгэж байна. Гэвч Хятад ба Өмнөд Хятадын тэнгисийн арлуудад өнгөлзсэн орнуудын хүчин тэнцүү хэмээн үзэж болохгуй. Сүүлийн арван жилд Хятад техникийн үзүүлэлтүүд нь орчин цагийн олон улсын тувшинд ойртсон хэдэн ангилалын байлдааны онгоцоо бөөнөөр үйлдвэрлэжээ. Жишээ нь 052С,051С ангилалын эскадрын онгоцуудыг хятадын Н0-9,оросын «РИФ» алсын тусгалтай зенит-пуужингийн цогцолбороор зэвсэглэжээ. 054А төслийн онгоцууд радиолокацийн мэдрэмжийг багасгах арга барилыг хэрэглэж байна. Мөн түүнчлэн шинэ зенитийн пуужин, шумбагч онгоцыг эсэргүүцэх зэвсгээр зэвсэглэжээ. Түүнээс гадна их хэмжээний хөнгөн ба шумбагч онгоц үйлдвэрлэж байна.

Хятад улс мөргөлдөөн гарч болзошгуй тэнгист АНУ-ын байлдааны онгоцыг оруулахаас сэрэмжлэх боломжоо өргөжүүлж байна. Эдүгээ хятадын эргийн пуужин тээгч нисэх хучин ба шумбагч онгоцууд өндөр тувшинд хүрчээ. Эдгээр хүчин 1996 оны хямралын үеэр хэрэглэсэн нисэх онгоц тээгч хөлгийн нэг-хоёр булгийг БНХАУ-ын эрэг хавьд устгах чадвартай. БНХАУ нисэх онгоц тээгч хөлгийг устгах шинэ системийг боловсруулж байна.Хятадын DF-21D хөлөг онгоцыг эсэргүүцэх баллистик пуужин хятадын эргээс 1500 км зайтай орших америкийн хөлөг онгоцны ажиллагааг хүндрүүлж мэднэ.

Хятадын флот АНУ-ыг сөрөн зогсох гэж байхад Филиппиний флот том хоёрхон хөлөг онгоцтой байна. Тэдгээр нь АНУ-ын Эргийн харуулын жагсаалтаас гаргаж шинээр тоноглосон хөлөг билээ. «Ража Хумабон» гуравдахь хөлөг нь бур дэлхийн 2-р дайны байлдаанд оролцсон аж.

Гэвч Филиппин нутаг дэвсгэрийн асуудлаар Хятадтай үүсгэсэн маргаанд байр сууриа улам хатуу хамгаалж байна. Филиппиний хүчин чадал сулхан байсан ч ийн хатуу бодлого явуулж байна. Тус улс АНУ-тай тогтоосон туншлэх харилцаанд найдвар тавьжээ.»АНУ бол Филиппиний маш найдвартай холбоотон мөн» гэж адмирал Локлир айлчлалынхаа үеэр онцлов. Харин гадаадын дэмжлэгт тулгуурлсан сулхан байдал, сэхүүн санаархал урьдчилан харахын аргагуй уршигтай болж мэднэ.