Пүрэв гаригт Энэтхэгт ерөнхийлөгчийн сонгууль явагдаж байна. Энэ удаагийн сонгуулиар 2007 оноос энэхүү албан тушаалыг хашиж байгаа ерөнхийлөгч бөгөөд тус улсын анхны эмэгтэй төрийн тэргүүн Пратибху Патил солигдох юм. Сонгуульд Энэтхэгийн үндэсний конгресс намд харьяалалтай засгийн эрхийг барьж байгаа эвслээс нэр дэвшсэн сангийн сайд асан Пранаб Мукерджи болон сөрөг хүчнээс ганцаар нэр дэвшсэн тус улсын спикер асан Пурно Агиток Сангта нар нэр дэвшээд байгаа юм. 76 настай Мукеджи нь тус улсын Гадаад хэрэг, баталан хамгаалахын сайдын албыг олон жил хашсан аж. Ерөнхийлөгч нь парламентын хоёр танхимын гишүүдийн болон мужуудын хууль тогтоох байгууллагуудын гишүүдийн хийгээд холбооны дүүргүүдийн санал хураалтаар 5 жилийн хугацагаар сонгогддог . Уг дэгийн дагуу ялсан нэр дэвшигч нь сонгогчдын дийлэнхи саналыг хуулийн дагуу аваад, тэдгээрийг нь хууль ёсны гэж хүлээн зөвшөөрсний дараа, нийт жингийн тэн хагасаас илүү байх ёстой аж. Түүнчлэн, депутат бүрийн саналын жин тус бүрдээ тодорхйологддог байна. Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь Энэтхэгийн иргэн байх бөгөөд 35 насных байх ёстой аж. Өнөөдрийн санал хурааалтын дүн ням гаригт тодохрой болно. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол нь 7 –р сарын 25 нд болох аж.