Одоо Сирийн ерөнхийлөгч Башар Асад Латаки амралт сувиллын хотод байгааг ернедийн хэвлэл мэдээлийн хэрэгслүүд уламжлан мэдээлэв. Асад өчигдөр Дамаскад террорын ажиллагаанд сирийн дээгүүр албан тушаалтай тушмэд амь үрэгдсний хариуд явуулах засгийн газрын ажиллагааг командлаж байна. Ерөнхийлөгч террорын ажиллагааны үед нийслэлд байсан угуй нь тодорхой биш байна. Өчигдөр амиа золиослогч террорист Сирийн үндэсний аюулгуй байдлын албаны байшингийн дэргэд дэлбэрэлт үйлдсний улмааас БХ-ын сайд Дауд Ражха, түүний орлогч ерөнхийлөгч Башар Асадын эмэгтэй дүүгийн нөхөр Асеф Шаукат, Еренхий тагнуулын албаны мөрдөн байцаах газрын тэргүүн Хафиз Махлюф, дэд ерөнхийлөгчийн цэргийн асуудалд эрхлэсэн туслах Хасан ат-Туркмани нар амь үрэгджээ. Засгийн газартай байлдан дайтаж байгаа Сирийн чөлөөт арми, «Лива аль-Ислам» радикал бүлэг террорын ажиллагааны хариуцлагыг өрсддөө ноогдуулав.