Арабын улсуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн сайд нарын хорооны яаралтай хуралдаан ойрын ням гаригт Катарын нийслэл Доход болох тухай тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби сэтгүүлчдэд мэдээлэв. Сирийн байдал эрс даамжрав. Үүний хор уршгийг урьдчилан харахын аргагуй гэж тэрээр хэлжээ. Сирид хүч хэрэглэх ажиллагаа шатлан өргөжиж болзошгуй. Тус улс ардчилалд дан энх тайван замаар шилжих нь зайлшгуй чухал гэж Арабын улсуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга онцлов. Өчигдөр амиа золиослогч террорист Сирийн Үндэсний аюулгуй байдлын албаны дэргэд дэлбэрэлт үйлдэв. Үүний уршгаар Сирийн БХ-ын сайд Дауд Ражха, түүний орлогч ерөнхийлөгч Башар Асадын эмэгтэй дуугийн нөхөр Асеф Шаукат нар амь үрэгджээ. Өчигдөр сирийн нийслэлийн олон хороололд байлдаан явагдсан тухай ливаны» Ан-Нашра» сонин мэдээллээ. Хоёр талын хүчин Мидан, Тадамон,Кфар Суса, Габун хорооллууд болон Дамаскын түүхийн төвөөс холгуй орших гудамжид мөргөлдөв. Арми нийслэлийн төвөөс холгуй Касиюн уулын өлмийд минамёт, пуужингууд байрлуулж, босогчдын байрлалыг буудаж байна гэж сөрөг хүчний төлөөлөгчид мэдэгджээ. Мөен эрх баригчдаас давшилтын нисдэг тэрэг хэрэглэж байна гэж мэдээлсэн байна. Өнгөрсөн хоногт Сирид 214 хун тууний дотор 100 гаруй энгийн номхон оршин суугч амь урэгдсэн тухай Хуний эрхийн ажиглагчдын зөвлөл мэдээлэв.