НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Сирид гарсан халдлагын улмаас сирийн нилээд хэдэн өндөр албан тушаалын хүмүүс эндсэн явдлыг эрс буруушаав. Үүнтэй зэрэгцэн Пан Ги Мун пүрэв гаригт хойшлосон НҮБ ын АЗ ийг сирийн тогтоолоор санал хураахдаа хариуцлагатай хандахыг уриалав. Нөгөөтэйгүүр, Дамаскд гарсан халдлага нь дэлхийн янз бүрийн оронд янз бүрийн реакцитай тулгарч байна. Уг халдлагыг Москвад эрс буруушаагад байна. ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч үүнийг сирид цаашид тогтоворгүй байдлыг бий болгох гэсэн оролдлого гэж нэрлэсэн. АНУ ын Төрийн департаментын төлөөлөгч Патрик Вентрелл Вашингтонд болсон хэвлэлийн бага хурал дээр Дамаскад сирийн өндөр албан тушаалын олон хүн амь үрэгдсэн явдлыг Вашингтон хэрхэн дүгнэж байна гэх шууд асуултанд тодорхой хариу өгч чадаагүй. Нөгөөтэйгүүр, Израилийн БХЯ-ны сайд Эхуд Барак америкийн ижил алба хашдаг Леон Панеттатай ярилцахдаа, “сири йн өндөр албан тушаалтануудыг устгах нь асадын дэглэмийг унагах катализатор болох болно” гэсэн санааг хэлжээ. Иорданий хаан Абдалла америкийн Си-Эн-Эн телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа Дамаскийн алан хядах ажиллагаа бол Сири улс “иргэний дайны ирмэг дээр” тулж ирээд байгааг гэрчилж байна гэжээ. Хаан Абдалла энэхүү явдал нь бүс нутагт чухал үүдэлтэй байж болзошгүй хэмээн сэрэмжилж байгаа аж. Тэрбээр хэлэхдээ, Сирид “Аль-Каида” байгаа анхаарахын зэрэгцээ Сирид байгааа химийн зэвсэгийг “дайсны гаруудад” алдахгуй байхыг анхааруулжээ. Сирийн сөрөг хүчний Үндэсний зөвлөл өөрийн зүгээс хийсэн мэдэгдэлдээ, лхагва гаригт Дамаскад гарсан халдлага- Сирийн дэглэмийн эсрэг үйл ажиллагааг сайшаан дэмжив. Сөрөг хүчнийхний үзэж байгаагаар, дэлбэрэлт зохион байгуулагчдын үйлдэл нь мөргөлдөөнд оролцогч талуудын хүчний тэнцэлийг өөрчлөхөд хүргэж мэдэх аж.