Амиа золиослогч террорист израилийн жуулчид сууж явсан автобуст дэлбэрэлт уйлдснийг өнөөдөр Болгарын ерөнхий сайд Бойко Борисов батлан мэдээлэв. Софийн мэдээллийн агентлагийн уламжласнаар Болгарын эрх баригчид Израилийн удирдлага ба Холбооны мөрдөн тагнах товчоо, ТТГ-тай хамтран мерден байцаах ажил урьдчилан хийжээ. Спортын хувцастай, «кавказын дүр төрхтэй»урт үстэй эрэгтэй террорын ажиллагаа явуулсан гэсэн дүгнэлт хийжээ. Террорист АНУ-ын иргэний хуурамч паспорттай байсан гэж үзэж байна. Тэр дэлбэрэлт үйлдэхийнхээ өмнөхөн нэг цагийн турш нисэх онгоцны буудлын дэвсгэрт нутагт явж байсныг дурс бичлэгийн камер тогтоов. Энэ этгээд дэлбэрэлтэд бусдаас илүү хэлмэгдсэн учир өөрөө бөмбөг автобуст авч оруулсан гэсэн дүгнэлт хийжээ. Бөмбөг автобусны ачаа тээшийн хэсэгт дэлбэрсэн байж магадгуй гэж ууний өмнө Болгарын эрх баригчид таамагласан билээ.

Өчигдөр Болгарын Бургас хотын нисэх онгоцны буудалд израилийн жуулчдид сүүж явсан автобуст дэлбэрэлт нижигнэсэн тухай урьд мэдээлсэн юм. Террорын ажиллагааны уршгаар найман хүн түүний дотор израилийн зургаан иргэн амь үрэгдсэн гэж Израилийн ГХЯ мэдэгдэв. Хоёр нь Болгарын иргэд байсныг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэмдэглэв. Сүүлийн үеийн мэдээнуудээс харахад 32 хун шархджээ.